Рэйлбусыг Хөшгийн хөндий-Улаанбаатар чиглэлд явуулахаар төлөвлөж байна. Тодруулбал, РА-2 маркийн 136 хүний суудалтай, 400 орчим хүн зорчих боломжтой рэйлбус Толгойт-Амгалан чиглэлд явж байсан. Хагас тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан тул Дархан, Зүүнхараа чиглэлд зорчуулж байгаа юм.
Олон улсын Хөшгийн хөндийн нисэх буудал ашиглалтад орохоор энэ чиглэлд явуулна гэж УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий инженер П.Бат-Эрдэнэ ярилаа.
| Рэйлбусыг шинэ чиглэлд зорчуулна | ||
| Үзсэн: 431 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.