![](/uploads/201602/news/thumb/29e109191aad18f4f554addc10fa166f_x3.jpg)
Завхан аймгийн Баянхайрхан, Баянтэс зэрэг хэд хэдэн суманд өвөлжилт хүнд байна. Одоогоор Оросын холбооны Тува улсаас малын тэжээл худалдаж авч байгааг малчид ярилаа. Баянхайрхан суманд энэ жил 100 гаруй мянган толгой мал өвөлжиж байна. Одоогоор малчдын өөрсдийн нөөцөлсөн өвс, тэжээл дуусжээ. Харин улсын нөөцөөс дөрвө удаа өвс, тэжээл татаж малчиддаа тараасан байна. Мөн энэ өвөл тус суманд их бага хэмжээний 40 удаагийн цас орсон гэж Баянхайрхан сумын Засаг дарга Г.Гантөмөр ярилаа.
Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж, Төөнт багуудын нутгаар өвөлжилт илүү хүндэрчээ. Тиймээс эдгээр багуудын малчдад сумын нөөцөөс үнэгүй өвс тэжээлийг арай түлхүү олгож байгааг сумын удирдлагууд онцоллоо. Түүнчлэн Минж багийн малчид өөрийн аймгийн болон Увс аймгийн сумдад оторлож байна.
Тус сумын нутгаар уулархаг газраа цасны зузаан 40 см хүрсэн. Мөн цасан шуурганы улмаас цас хөрлөж мал цавчиж дийлэхгүй болсон. Иймд төлөг, шүдлэн зэрэг жижиг малаа бэлчээрт гаргалгүй дан тэжээлээр бордож байна гэж Баянхайрхан сумын малчид ярилаа.
Баянхайрхан сумынхан Тувагаас малын тэжээл авч байна | ||
Үзсэн: 1116 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.