Сум, дүүргийг улс төрийн намаас ангид байлгах бодит шаардлага байгааг “Намгүй сум дүүрэг” хөдөлгөөнийнхөн онцолж байна. Тус хөдөлгөөнийхний хийсэн судалгаагаар улс төрийн намын гишүүнчлэл, үзэл сурталаас хамаарч талцах, ажил цалгардуулах үзэгдэл сум, дүүргүүдэд хэрээс хэтэрсэн, тиймээс улс төрийн нам эвсэлийн хуулийг дахин хэлэлцүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Орон нутгийн сонгууль 10 сард товлогдсон учраас хуулийг дахин хэлэлцэх боломж бий гэж харж байгаа юм байна.
Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 15 гишүүний найм нь Ардчилсан намаас үлдсэн нь Монгол ардын намаас сонгогдсон. Хуулийн хугацаанд ямар нэг асуудалгүй ийнхүү бүрэлдэж чадсан ч хамтарч ажиллаж чаддаггүй, харин ч эсрэгээрээ хоорондоо талцаж, ажил уядаг тухай сумын засаг дарга нь учирлажээ.
Энэ бол Завхан аймгийн нэг л сумын жишээ болохыг “Намгүй сум дүүрэг” хөдөлгөөнийхэн ярилаа. Харамсалтай нь ингэж хоёр хуваагдаж, хоёр тал болсон гишүүдийнхээ аль нэгэнтэй нь л ажиллах сонголт хийх шаардлагатай. Яг ийм асуудал бараг бүх сумдад, дүүргүүдэд байдаг байна. Эдгээр мэдээллийг “Намгүй сум дүүрэг” хөдөлгөөний тэргүүн Л.Батсайхан бидэнд өгч байгаа юм.
Асуудлаас гарах гарц бол улс төрийн намын анхан шатны байгууллагуудыг аймгийн төвүүдэд л ажиллуулдаг байх. Сум, дүүргүүдэд бол зөвхөн сонгуулийн үеэр л намын штаб байгуулдаг байх юм гэдгийг “Намгүй сум дүүрэг” хөдөлгөөнийхөн онцолж байгаа юм. Уг нь 3001 хүртэлх хүн амтай сумдад намын байгууллага ажиллуулахгүй байх хуулийн заалтыг Улс төрийн намын тухай хуульд тусгасан ч энэ хуулийг зургаа дугаар сард товлогдсон УИХ-ын сонгуультай холбоотойгоор буцааж татсан. Нийт сумдын 60 орчим хувь нь 3000 хүртэлх тооны хүн амтай. Гэхдээ орон нутгийн сонгуулийн хувьд бол 10 дугаар сард болох учраас дээрх өөрчлөлтийг батлах хугацаа, боломж бий гэлээ.
Хууль эрхзүйн ийм зохицуулалтыг хийхээс гадна тухайн сум, дүүргийн иргэдэд бас мэдээлэл өгөх замаар өөрсдийн орон нутгаа хөгжүүлэх, гар бие оролцох боломж бий гэдгийг ойлгуулах явдал гэлээ. Учир нь сум нутаг орноо гэсэн сэтгэлтэй, бодолтой явдаг ч иргэдийн төлөөлөгчдийнхөө хуралд сонгогдох эрхтэйгээ мэддэггүй, улмаар энэ эрхээ эдэлж чаддаггүй нь олон байдаг юм байна. Уг нь иргэн бүрт 60 орчим хүний гарын үсэг цуглуулаад сумынхаа, дүүргийнхээ иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвших боломж байдаг юм байна.
| Сум, орон нутгийг намгүй болгоно | ||
| Үзсэн: 507 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.