Шууд Chart

Утаанаас салах арга зам, гарцыг иргэд дэвшүүлж байна

2016-02-07 09:35:00

Уушиг зүрхийг өвчлүүлж, ургийн өсөлтөд нөлөөлж байгаа утааны хор хөнөөлийн тухай бид өдөр бүр ярьдаг, сонсдог. Тэр ч бүү хэл нүүрс хүчлийн хий, хүхрийн давхар исэл, хар тугалга гээд ямар хортой элементүүд утаанд байдаг болохыг сайн мэддэг болжээ.

Нэг үгээр хэлбэл, гол тэмцэж байгаа утаа жилээс жилд нэмэгдсээр, харин бидний ажил үр дүнд хүрэхгүй байна. Тиймээс утааг зүгээр л хотоосоо хөөгөөд гаргачих санааг иргэд дэвшүүлж байгаа юм. Салхины урсгалыг өөрчлөх замаар  хотоос утааг хөөж гаргах боломжтой аж. Зүүн салааны давааг сэтэлчихвэл салхи нэвт үлээж утааг тууна.

Нийгмийн аль болж бүтэхгүй байгаа зүйлийг шийдэхэд сэтгэл зүтгэл гаргах нь иргэн хүний тэр тусмаа сэхээтэн хүний үүрэг. Тийм ч учраас утаа гэдэг энэ дайсныг хэрхэн дарах тухайд олон жил толгойгоо гашилгаж байж утаатай тэмцэх биш шууд хөөгөөд гаргах ёстой юм байна. Тийм боломж ч байгааг олж мэдсэнээ түүхч, зохиолч М.Тогмид ярьж байна.

Архангай аймгийн цагаан давааг сэтлэж зам тавьсныг үзэгчид мэднэ. Яг л тийм хэмжээний сэтэлгээг Зүүн салааны даваанд хийх хэрэгтэй гэж М.Тогмид тодотгосон юм. Тэрбээр утааг зайлуулах энэ санаачлагаа өчигдөр бодож олоод өнөөдөр ярьж байгаа зүйл биш юм аа гэдгийг тодотгож байлаа. Учир нь тэрээр 2001 оноос эхлээд л агаарын бохирдол, утааны талаар битүүхэндээ судалж эхэлсэн. Гэхдээ хүний эрүүл мэндэд яаж хор хөнөөл учруулж байна гэж биш түүнээс яаж салах вэ гэдэг бодит гарцийг хайсан байна. Шөнө өдөр өглөөний алинд ч байсан өөрөө биечлэн явж, хаана хэзээ хэр их утаа тогтдог, хаанаас яаж салхилдаг болохыг маш нарийн мэддэг болжээ. 

Салхины урсгалаар утааг хөөж гаргаад дараа нь хиймэл нуур байгуулж хотын агаарын бохирдлыг багасгах бас чийгшүүлэх санаа ч түүнд бийг М.Тогмид ярьж байлаа. Энэ бүх санал санаачлагаа тэрээр хотын удирдлагууд, холбогдох газруудад тун удахгүй танилцуулна гэж байлаа. 
 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Утаанаас салах арга зам, гарцыг иргэд дэвшүүлж байна   
Үзсэн: 849 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй