Хятадын эх газрыг дайран өнгөрч байгаа Усаги хар салхи Хятадын өмнөд хэсгийн Гуандун мужид 25 хүн аминд хүрчээ. Хүчтэй шуурганы улмаас тус мужид сүүлийн 20 жилд ороогүй их хэмжээний усархаг аадар бороо цутгаж, үерийн аюул нүүрлээд байна. Цагт 113 мм хур тунадас орж, үерийн усны түвшин газрын гадаргаас дээш 1 метрт хүрчээ. Үер усны аюул, хүчтэй хар салхины улмаас тус мужид нийт 7200 байшин барилга сүйдэж, 8 сая гаруй хүн их бага хэмжээний хохирол амсчээ. Өмнө зүгээс эхлэн зүүн хойд зүгийг чиглэж байгаа хар салхи Хонг Конгийг дайрах учир сургууль цэцэрлэг зэрэг албан байгууллага, хөрөнгийн бирж түр үүдээ хаажээ. Усаги хар салхины аюул багасч байгаа тухай ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байгаа ч орон нутгийн аврах албаныхан анхаарал, сэрэмжлүүлгээ нэмэгдүүлсэн хэвээр байна.
| Усаги хар салхи Хонг Конгийг чиглэлээ | ||
| Үзсэн: 845 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.