Шууд Chart

БНМАУ-ын отгон аварга малчин

2016-02-08 10:13:37

1940-өөд оноос эхлэн Улсын сайн малчин, Улсын аварга малчин цолыг ажил үйлсээрээ шалгарсан шилдэг сайн малчдад олгож ирсэн уламжлалтай. Бидний ярьж заншсанаар социалист нийгмийн үед Улсын аварга малчин гэсэн цолыг олгож байжээ. Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн малчин н.Долгорсүрэн гуай 1970-аад оны сүүлчээр илгээлт авч малчин болсон байна. Тэрээр 1988 онд улсын залуу аварга малчин болж байсан бол 1992 онд БНМАУ-ын отгон аварга малчин болжээ. Отгон гэж нэрлэсний учир нь 1993 оноос Шинэ үндсэн хуулиар улсыг Монгол Улс болгож аварга малчныг Улсын сайн малчин хэмээдэг болсонтой холбоотой юм. Тэрээр одоо ч малаа малласаар Дашбалбар сумандаа амьдарч байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНМАУ-ын отгон аварга малчин   
Үзсэн: 632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй