Шууд Chart

Мэндчилгээ

2016-02-08 14:41:26

Эрхэм цахилгаан хэрэглэгч та бүхэндээ XYII жарны Гал бичин жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье.

Улиран одож буй Модон хонин жилдээ Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас нийслэл болон Төв аймгийн 16 сумын 320 орчим мянган айл өрх, аж ахуйн нэгж хэрэглэгчдэдээ цахилгаан эрчим хүчийг түгээж, холбогдох үйлчилгээг үзүүлэх үүргээ нэр төртэй биелүүллээ. Энэ хугацаанд цахилгаанаар тасралтгүй хангахын зэрэгцээ үйлчилгээгээ сайжруулж шинэчлэхэд чиглэсэн олон ажлыг бид хэрэгжүүлсэн, дахиад хийх зүйл ч маш их бий.

Юуны түрүүнд цахилгаан эрчим хүчний үйлчилгээг хэрэглэгчдэдээ цахим хэлбэрээр үзүүлэх, хэрэглэгчдийн цаг завыг хэмнэж чадах төлбөр тооцооны уян хатан системд шилжих зорилтыг дэвшүүлж ажилласан, үр дүнд ч хүрлээ. Өнөөдөр 36 мянга гаруй хэрэглэгчид бид зайнаас үйлчилж байна. Анхдагч байх, бусдаас түрүүлж алхах зам хэдийгээр бэрх ч цахим хэрэглэгчдийнхээ тоог нэмсээр байна. Бичин жилд 100 мянган хэрэглэгчид зайнаас үйлчлэх болно.

Та бүхэндээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн барья, сар шинэдээ сайхан шинэлээрэй.

УБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал С.Төмөрхүү

Нийтэлсэн: УБЦТС ТӨХК

Мэндчилгээ  
Үзсэн: 517 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй