НҮБ-ын “Дэлхийн хүнсний хөтөлбөр”-ийн хүрээнд Сирийн 3 сая иргэний долоо хоногийн хоол хүнсний хэрэгцээнд зориулж 30 сая ам.долларыг илгээж байгаа боловч хангалтгүй байгаа тухай албаны хүмүүс уламжиллаа. Тиймээс тус байгууллага хандивлагч орнуудыг тусламжийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалаад байна. НҮБ-аас гаргасан судалгаанд дурьдснаар Сирийн долоон сая иргэний таван сая нь дотоодод нүүн шилжиж, хоёр сая нь хөрш зэргэлдээх улс орнууд руу дүрвэсэн байна. Албан ёсны тоо баримтаар Сири улс 23 сая хүн амтай ч дайн самууны хөлд олон мянган хүн амь насаа алдаж, хэдэн саяараа эх орноо орхин гарсаар байна.
| Сирид үзүүлж буй хүнсний тусламж хангалтгүй байна | ||
| Үзсэн: 795 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.