Шууд Chart

Япон дахь монголчууд сар шинийн баяраа тэмдэглэлээ

2016-02-15 10:01:59

Токио дахь ЭСЯ-ны хамт олон Япон улсад сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй хамтран 17 дугаар жарны гал бичин жилийн сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэлээ.

Цагаан сарын золголтод Японы мэргэжлийн сүмогийн их аварга М.Даваажаргал, Д.Бямбадорж тэргүүтэй манай сүмочид, МУГЖ Ш.Даваахүү, "Asia's Got Talent" наадмын дэд байрын шагналт "Хөсөгтөн" хамтлагийн хуурч, хөөмийч В.Батзориг, морин хуурын "Их татлаг" хамтлагийн хуурч, хөөмийч Б.Болд-Эрдэнэ, А.Долгион, зураач С.Заяасайхан болон Япон дахь Монгол Оюутны Холбооны төлөөлөгчид оролцсон байна.


Япон дахь монголчууд сар шинийн баяраа тэмдэглэлээ  
Үзсэн: 591 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй