![](/uploads/201602/news/thumb/1eb2dedf08c9102dbabc2e211d0843f5_x3.jpg)
Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" компанийн хараат бусаар хийсэн 2016 оны нэгдүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулж байна.
Судалгаагаар ОСҮИ нэгдүгээр сард 5.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.16 хувиар өссөн үзүүлэлт байна. Харин өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.4 хувиар буурчээ.
Шинэ орон сууцны үнийн индекс 18.2 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -7.0 хувиар буурчээ. Хуучин орон сууцны үнийн индекс -1.8 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.4 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс -14.2 хувиар буурсан үзүүлэлт юм.
ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5062 орон сууцны мэдээллийг хамрууллаа.
Эх сурвалж: Монголбанк
Орон сууцны үнэ өсчээ | ||
Үзсэн: 732 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.