Шууд Chart

"Хавиргын боомт" ачааллаа дийлэхгүй байна

2016-02-15 15:47:01

Нийслэлээс алслагдсан зүүн, баруун хязгаарт байгаа аймаг, сумыг хилийн боомт түшиглэн хөгжүүлэх боломжтой. Тухайлбал, Дорнод аймаг хоёр улстай хиллэдэг. Тиймээс тус аймаг гурван улсын томоохон эдийн засгийн бүс болон хөгжих боломж байгааг олон жилийн өмнөөс харж, төлөвлөж ирсэн. Энэ төлөвлөгөөний  дагуу өнгөрсөн онд БНХАУ-тай хиллэдэг "Ханги", "Хавиргын боомт"-ыг байнгын ажиллагаатай болгохоор манай улс Гадаад хэргийн яамаар дамжуулан Хятадын талтай тохирсон ч өнөөдрийг хүртэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна.

Монгол орны зүүн бүс буюу Дорнод аймгаас БНХАУ руу гарах хамгийн дөт зам нь "Хавиргын боомт". Энэ боомтыг 1992 онд байгуулсан ч, улирлын чанартай үйл ажиллагаа явуулсаар иржээ. Харин өнгөрсөн онд хоёр улсын хэлэлцээрийн дагуу боомтыг байнгын ажиллагаатай болгохоор болсон байна. "Хавиргын боомт" байнгын ажиллагаатай болох гэж байгааг БНХАУ-аас ихээхэн анхаарч хилийн цаана бүтээн байгуулалт хийж эхэлжээ. Харин манай улсын хувьд хилийн шалган нэвтрүүлэх байраа ч томруулж, шинэчилж чадалгүй 2016 онтой золгожээ. "Хавиргын боомт"-оор 200 гаруй хүн зэрэг үйлчлүүлэхэд хүчин чадал нь хүрэхгүй боомт дээр урт дараалал үүсдэг байна.

Дорнод аймаг ОХУ-тай төмөр замаар холбогдсон. Тиймээс "Хавиргын боомт" байнгын ажиллагаатай болох нь манай улсад илүү ашигтай. Дорнод аймгийг түшиглэн гурван улсын эдийн засгийн томоохон бүсийг бий болгох боломж байгааг албаны хүмүүс хэлж байлаа. Нэмж мэдээлэхэд, манай улсын хэмжээнд жилд дөрвөн сая иргэн хилээр зорчдог. Иргэдийн олонх нь БНХАУ-тай хиллэдэг боомтоор үйлчлүүлдэг байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Хавиргын боомт" ачааллаа дийлэхгүй байна  
Үзсэн: 2895 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
цаца [103.229.123.xxx] 2016-07-09 16:23
хавиргын боомтоор зорчлоо, ганцхан байцаагч л ажиллах юм, цаана нь олон байцаагч нар байгаа боловч ард иргэдээ бухимдуулах хэрэг юу байнаа халуун, бас үүдний хэсэг нь саун эсвэл хүлэмж гэхэд болно...ажиллаж байгаа байцаагч маш удаан хөдөлгөөнтэй, энэ бүхнээ өөрчлөөчээ...
202.179.31.xxx [202.179.31.xxx] 2016-02-16 01:52
Хагас бүтэн сайнд амардгийг нь болиулбал зүгээр юм уу?

Бидэнтэй нэгдээрэй