Засгийн газраас өнгөрөгч сард Ипотекийн зээлийн нөхцөл шаардлагыг хангаж, орон сууц худалдан авах боломжгүй иргэдийг орон сууцжуулах зорилгоор Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмыг Барилга хот байгуулалтын яам урьдчилсан байдлаар бэлэн болгоод байна. Эхний ээлжинд төрийн өмчит 900 гаруй орон сууцыг тус хөтөлбөрт хамруулна. Түрээсийн хувьд Улаанбаатар хотод м.кв нь 6500 төгрөг, харин хөдөө орон нутагт 4500 төгрөгийн үнэ ханштай байх юм. Түүнчлэн нийт төрийн өмчит орон сууцны 500 гаруй нь хөдөө орон нутагт үлдсэн 400 шахам нь нийслэлд байна.
Энэ талаар Барилга хот байгуулалтын яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Батболд ярилаа.
| Түрээсийн орон сууцны метр квадратын үнэ 6500 төгрөг байна | ||
| Үзсэн: 553 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.