Өнөөдөр Билгийн тооллын Хаврын тэргүүн сарын Шинийн наймны өдөр тохиож байна. Цагаан сараа тэмдэглэж золгуут хийсэн Монгол түмэн Шинийн 15 хүртэл буян үйлдэж, номд шамдан, заслаа хийлгэхийг эрхэмлэдгээс Шинийн наймны өдрийг онцгойлсоор ирсэн.
Хаврын тэргүүн сарын Шинийн наймныг Оточ маналын буулттай өдөр гэж тооцдог. Тиймээс ном хуруулах, даган баясах гэсэн түмэн олон, хийд гандан тэргүүтнийг зорьдог. Тэр ч утгаараа Буян номын газар өнөөдөр хөл хөдөлгөөн их байна. Энэ өдөр буян ном хуруулдгийн учир шалтгаан тэртээ 2500 жилийн өмнөөс эхлэлтэй. Тухайн цагт Хаврын тэргүүн сарын Шинийн найманд Бурхан багшийн арслант ширээний тавцангаас таван зүйл мангас гаран Очирваань бурхан болж хувилаад тэрсүүдийн багш нарыг номхотгосон рид хувилгаан үзүүлжээ. Үүнд нь даган баяссан өглөгийн эзэд тахил өргөснөөр асар их буян хураажээ. Тиймээс энэ өдөр буян үйлдэж ном хуруулбаас муу бүхэн арилах шалтгаан болж, буян заяа дэлгэрэх нигууртай гэжээ.
Сар бүрийн Шинийн найманд Манал бурхан заларсан дүйчин өдөр тохиодог. Энэ өдрүүдэд хийсэн буян 1000 дахин арвижиж, өвчин гэтлэх болно гэж бичигджээ. Тиймээс сар бүрээс онцгойлон Хаврын эхэн сарын Шинийн 1-15-ны өдрүүдэд ном хуруулж, буян үйлддэг заншил Монголчуудад үеийн үедээ уламжлагджээ.
| Шинийн найманд хийсэн буян мянга дахин арвиждаг | ||
| Үзсэн: 2917 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.