Шинийн наймны энэ өдөр Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд Дээрхийн Гэгээнтэн 9 дүгээр богд Жавзундамба хутагтын Лагшин Эрдэнийг заллаа. Өнөөдрөөс Монголын сүсэгтэн олон есдүгээр богдын Лагшин шүтээнд мөргөж байх боломж бүрдэж байна.
Монголын есдүгээр дүрийн Богд Жавзандамба Жамбалнамдол- чойжижанцан бээр Түвдийн Үй муж дахь Лхасын хойд Томсик гэх газар 1932 он буюу 16 дугаар жарны усан бич жил Рало омгийн Лувсанжамбал, Янжинлхам хоёрын хүү болон мэндэлжээ. Айлын ганц хүү болон мэндлэхэд олон гайхамшигт үйл явдлууд тохиолдсон гэдэг. Жавзундамба хутагт Монголд 1999 болоод 2009 онд айлчилж буяныг үйлдэж байжээ. Хожмоо Монгол Улсын иргэн болсон. 9 дүгээр богд бие чилээрхүү үедээ Далай ламтай утсаар ярьж таалал болох өдрийг ярьсан гэдэг. Дээрхийн гэгээнтэн Есдүгээр богд Жавзундамба хутагт дөрвөн жилийн өмнө Хаврын тэргүүн сарын Шинийн наймны өдөр мөнх бусыг үзүүлжээ. Тэр үеэс хойш Монгол, Төвд шавь нар нь занданшуулан шүтээн бүтээх ажлыг эхлүүлж дөрвөн жилийн хугацаанд хийж гүйцэтгэжээ.
Есдүгээр богд Дүйнхор дацанд айлтгал хийхдээ “Монгол орондоо ирж шашин амьтны тусыг их хийж амжихгүй нь ээ. Дараагийн аравдугаар дүр маань илүү сайн байх болно” гэж айлдаж байжээ. 400 жилийн өмнө Анхдугаар богд өндөр гэгээн Занабазараас хойш удаа дараалан заларч байсан Жавзундамба хутагтын 10 дахь дүр төрөн гарахыг хүлээж байна. Тэр тусмаа Монгол орондоо төрөөсэй гэсэн чин хүсэл хуварга шавь нарт болоод сүсэгтэн олонд байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.
| Есдүгээр Богдын Лагшин шүтээнийг төв ганданд заллаа | ||
| Үзсэн: 635 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.