Хөдөлмөрийн үндэсний намын гишүүд, дэмжигчид өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж, тус намын дарга С.Ганбаатарыг хууль бус шийдвэр гаргасан хэмээн мэдэгдлээ. Тэд С.Ганбаатар гишүүнийг дур мэдэн тушаал гаргаж, Хөдөлмөрийн үндэсний намын Ерөнхий нарийн бичгийн даргыг өөрчилсөн хэмээн үзэж байна.
Тодруулбал, энэ сарын тавны өдөр Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Ганбаатар өөрийн дураар тушаал гаргаж, намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандыг ажлаас нь чөлөөлж, оронд нь Н.Одонгуаг томилжээ. Уг нь намын дүрмэндээ Удирдах зөвлөлийн гишүүдийн хуралдаанаар хэлэлцсэний эцэст намын дотоод бүтцээ өөрчлөх ёстой байдаг аж. Тиймээс “Намын дарга энэ дүрмээ зөрчсөн” хэмээн тэд үзэж байна. Түүнчлэн намын зарим гишүүн “Ганбаатар даргыг албан ажлаасаа чөлөөлөгдөх ёстой” хэмээн үзэж байгаа аж. “Эцсийн шийдвэрийг намын гишүүдийн бүх хуралдаанаар гаргана” гэж тэд хэллээ.
| С.Ганбаатарыг ХҮН-ын даргаас чөлөөлөгдөх ёстой гэв | ||
| Үзсэн: 860 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.