![](/uploads/201602/news/thumb/c8f13e4d1a4002b2dea144b8d3cc4ff8_x3.jpg)
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас өнөөдөр 2016 оны эхний сарын улс орны нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг хүргэлээ. 2014 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 7.9 хувь байсан бол 2015 онд 2.3 болж буурсныг статистикийн дүн мэдээ харуулж байна. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь гадны хөрөнгө оруулалт 200 сая доллараар, татварын орлого 20 хувиар буурсан, мөн худалдааны эргэлт суларч, үйлчилгээний салбарын орлого хумигдсантай холбоотой гэж тайлбарлалаа.
2015 оны дөрөвдүгээр улирлын судалгааны дүнгээр Монгол Улсын нэг өрхийн сарын дундаж орлого 849 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 123 мянган төгрөгөөр буюу 12.7 хувиар буурсан үзүүлэлт юм. 849 мянган төгрөг бол нийт өрхийн орлогыг харьцуулсан дундаж. Түүнээс биш Монгол Улсын нийт өрхийн 34 хувь нь 500 хүртэл мянган төгрөгийн орлоготой байгааг судалгаа харуулжээ.
Өрхийн дундаж орлого 849 орчим мянган төгрөг | ||
Үзсэн: 549 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.