Шууд Chart

Өрхийн зарлага орлогоосоо давжээ

2016-02-16 16:02:44

Өрхийн зарлагын хэмжээ ч 2014 онтой харьцуулахад 130 мянган төгрөгөөр буурсан байна. Ажилгүй иргэдийн тоо нэмэгдэж, үүнээс үүдсэн ажилгүйдлийн тэтгэмж нэмэгдэж 2016 оны нэгдүгээр сарын байдлаар 2 тэрбум 195 сая төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмж хэлбэрээр олгосон. Тиймээс нийгмийн халамжийн тэтгэмж, тэтгэвэр авах иргэний тоо 31.4 мянгаар нэмэгдэж, тэдэнд олгосон тэтгэвэр 2.4 тэрбум төгрөгөөр өсчээ.

Мөн аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 11.8 их наяд төгрөгт хүрсэн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 922 тэрбум бол өмнөх оныхоос 604 тэрбум төгрөгөөр буюу 2.9 хувиар өсчээ.

Харин Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт энэ оны нэгдүгээр сарын эцэст 9.9 их наяд болж өмнөх сараас 191.7 тэрбум төгрөгөөр буурсан байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад даруй 456 тэрбум төгрөг буюу 4.4 хувиар буурсан үзүүлэлт юм. Түүнчлэн Улсын нэгдсэн төсвийн тэнцэл 79.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсныг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас мэдээллээ.    

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өрхийн зарлага орлогоосоо давжээ  
Үзсэн: 1946 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.25.xxx [202.179.25.xxx] 2016-02-17 10:47
8% - ийн хүүтэй зээл авч байранд орсон хүн бүхэн Зөвхөн байрныхаа зээлийг л төлж, хоол хүнснээсээ бусад бүх зардалаа багасгаж байгаа нь тодорхой. Үүний уршигаар бусад салбарууд хямарч дампуурлийн эрмэгт тулаад байна хүмүүсээ
103.57.93.xxx [103.57.93.xxx] 2016-02-16 16:41
ТЭНГИС КИНОТЕАТРЫН ЧАНХ ХОЙНО БАЙРЛАЛТАЙ, ЗАСВАР ХИЙСЭН 1 ӨРӨӨ БАЙР ХӨЛСЛҮҮЛНЭ. ГАЛ ЗУУХ ТУСДАА. 8858-3333

Бидэнтэй нэгдээрэй