Гадаад хэргийн яамны “Мэдээллийн цаг” хурал өнөөдөр боллоо. АНУ-д хууль бусаар очсон Монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворыг манай талд ямар нэгэн маргаангүйгээр буцаан өгөхөөр болсон байна.
Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монголоос алдагдаж, АНУ-ын хилээр хууль бусаар нэвтэрсэн археологи, түүх, соёлын үнэт олдворуудыг буцаан олгож эхлээд байгаа. Энэ ажил үргэлжилж байна.
АНУ-ын тал Нью-Йорк мужид 2014 онд хураагдсан Алиорамус үлэг гүрвэлийн гавлын яс, Юта мужид өнгөрсөн онд хураагдсан Бактрозаврын гавлын яс, Протосератопын араг яс, Протосератопын өндөгний чулуужсан үүр, Пситозаврын араг яс, Пситозаврын гавлын яс, зулзаган Протосератопын араг яс бүхий нэг хайрцаг, Хадрозаврын араг яс зэрэг олдворыг манай улсад хүлээлгэн өгөхөөр болсон байна. Мөн энэ өдөр БНСУ-ын виз мэдүүлэх нөхцөлд өөрчлөлт орсныг мэдээлсэн юм. 800 мянгаас дээш төгрөгийн цалинтай хүн заавал барьцаа шаардахгүйгээр виз олгох ярилцлаганд орж болох юм байна.
| АНУ үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан олгоно | ||
| Үзсэн: 1332 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.