УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны цагийг тогтоох захирамжийг гаргалаа. Захирамжид УИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт өглөө 09 цагаас эхэлж, үдээс хойш 14 цагаас үргэлжлүүлж байхаар тогтоосон байна. Түүнчлэн захирамжид заасан цагийн хуваарьт нийцүүлэн Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганыг зохион байгуулахыг байнгын, дэд хороодын дарга нар болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад үүрэг болголоо.
Намрын чуулган Пүрэв, Баасан гарагт хуралдана | ||
Үзсэн: 1477 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.