Шууд Chart

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэх нь үр дүнтэй

2016-02-17 08:36:31

Цэцэрлэгийн нэг хүүхдийн өдрийн хоолны мөнгөнд 1650 төгрөг оногддог. Энэ үнийг 2012 оноос мөрдөж байна. Харин өнөөдрийн нөхцөлд энэ мөнгийг нэмэх шаардлага тулгарч байгааг албаныхан хэллээ.

Нийслэлийн Боловсролын газар өнгөрсөн онд 70 цэцэрлэгийн хүүхдийн эцэг, эхчүүдээс санал авахад 70-аад хувь нь хүүхдийн хоолны мөнгийг нэмэх шаардлагатай. Үүний тодорхой хувийг эцэг, эхчүүд гаргая гэсэн байна.

Манай улсын мал сүргийн тоо толгой 56 саяд дөхсөн. Хүүхэд багачуудын идэж байгаа хүнсний тодорхой хувьд нь сүү, цагаан идээ оногддог. Гэтэл СХД-ийн төрийн өмчит 40 цэцэрлэгийн хүүхдүүд таван өдрийн гуравт нь цагаан идээ хэрэглэдэг байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэх нь үр дүнтэй   
Үзсэн: 813 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2016-02-17 10:22
Цэцэрлэгийн эрхлэгч ажилчид мөн дарга нарыг их хооллодог бууз хуушуур зөөж өрөөнд нь хүргүүлдэг юм билээ. Ялангуяа санхүү ,дүүргийн цэцэрлэгийн нийгмийн ажилтан зэргийг хооллож үр дүнгийн шагналаа өсгөдөг явдлаа багасгах хэрэгтэй. Дарга нар нь голдуу сайн мах өвчүү гуя зэргийг шилж иддэг тогооч нар нь гарынх нь хүмүүс байдаг нь үнэн шүү үнэнийг хэлээд халагдсан хүн хэлж бна.
202.179.26.xxx [202.179.26.xxx] 2016-02-17 10:05
хүүхдийн хоолны мөнгийг эцэг эхээр нь төлүүлэх нь зөв гэж үзэж байна
43.242.241.xxx [43.242.241.xxx] 2016-02-17 09:10
эцэг эхчүүд өөрсдөө хүүхдийн хоолны мөнгөө төлөх хэрэгтэй

Бидэнтэй нэгдээрэй