Шууд Chart

Чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа

2013-09-25 14:10:06

Гадаад харилцааны сайд Л.Болд, АНУ-ын Засаг захиргааны худалдаа эрхэлсэн гишүүн М.Фроман нар “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ-ын хоорондын хэлэлцээр”-т энэ сарын 24-нд Нью Йорк хотноо гарын үсэг зурав. Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хөхиүлэн дэмжихэд энэхүү хэлэлцээр чухал үүрэгтэй болохыг талууд тэмдэглэлээ. Хэлэлцээр байгуулснаар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, АНУ-ын хөрөнгө оруулалтыг Монголд нэмэгдүүлэхэд чухал түлхэц үзүүлэхийн зэрэгцээ АНУ-тай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэлэлцээг эхлүүлэх үндсийг тавьж буй юм. Тус ёслолын дараа  Л.Болд,  М.Фроман, Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн дэд сайд Даниел Рассэл нартай хоёр талын харилцаа, түүний дотор худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хэлэлцээрт тулгуурлан цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов. Хэлэлцээрт гарын үсэг зурахад Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, ГХЯ-ны Америк, Африкийн газрын захирал Б.Чулуунхүү нар байлцсан байна.

 
Нийтэлсэн: Б.Баярт

Чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа   
Үзсэн: 1417 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй