Шууд Chart

Завхан аймагт нүүрсний 10 гаруй орд, илэрц бүртгэгджээ

2016-02-17 17:37:56

Завхан аймаг Хөвсгөлийн Могойн голын уурхайгаас нүүрс тээвэрлэн хэрэгцээгээ хангадаг. Мөн тус аймгийн говийн сумдад шаваг, тэсэг зэрэг модлог ургамлыг түүж түлшинд ашиглахыг хориглосон. Тиймээс Завханчууд түлээ, нүүрсний зардалдаа жилд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулж байгаа юм.

Уг нь Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Завхан аймгийн нүүрсний хэрэгцээг бүрэн хангах зорилгоор геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлэх талаар тусгагдсан. Гэвч бодит ажил хийгдээгүй байна. Харин өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Завхан аймгийн нутаг дэвсгэрт нүүрсний тандан судалгаа, хайгуулын ажил хийгдэж Дөрвөлжин, Эрдэнэхайрхан, Нөмрөг, Тэлмэн сумын нутагт нүүрсний арваад орд, илэрц байгааг тогтоогоод байна.


Завхан аймагт нүүрсний 10 гаруй орд, илэрц бүртгэгджээ  
Үзсэн: 600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.252.xxx [202.131.252.xxx] 2016-02-22 15:51
baigaad nemergyi baigal geed tashyyraa bariad menge eg esvel yhyylahgyi gene

Бидэнтэй нэгдээрэй