![](/uploads/201602/news/thumb/4452a4c8a6cc2c2318c352ffb2487bcc_x3.jpg)
Монголбанкнаас гадаад худалдааны өнгөрсөн сарын тоймыг гаргажээ. Өнгөрөгч нэгдүгээр сард манай улсын гадаад худалдааны нийт эргэлт 528.3 сая ам.доллар байсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 26 хувиар буурсан үзүүлэлт юм. Үүнд экспорт 143.6 сая ам.доллараар, импорт 48.2 сая ам.доллараар буурсан нь нөлөөлсөн гэж судлаачид үзэж байгаа аж.
Үүнээс гадна өнгөрсөн нэгдүгээр сард хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл нийт бараа эргэлтийн 66.7 хувь буюу 352.5 сая ам.долларын худалдааг БНХАУ-тай, 10 хувь буюу 53.1 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийсэн байна. Түүнчлэн БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеийнхээс 25 хувиар буурсан ажээ.
Эх сурвалж: Монголбанк
Гадаад худалдааны 66 хувийг БНХАУ-тай хийжээ | ||
Үзсэн: 535 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.