Шууд Chart

Яруу найргийн нэгдсэн уншлага Зүүн хүрээ хийдэд болно

2013-09-25 15:37:04

Энх тайван, тогтвортой байдлын хүрээнд улс төр, нийгэм, хүрээлэн байгаа орчны өөрчлөлтийн төлөө  “Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө” дэлхийг хамарсан үйл явдал 100 улсад болно. Дэлхий даяар өрнөдөг энэ хөдөлгөөнийг анх АНУ-ын яруу найрагч Майкл Ротенберг, Терри Каррион нар санаачилсан бөгөөд манай улс үйл явдалд анхнаасаа идэвхитэй оролцож ирсэн.  Уг ажлын хүрээнд энэ сарын 26-27-ны өдрүүдэд МУИС, МУБИС, СУИС, “Гурван Эрдэнэ”, “Их Монгол”, “Их Засаг” зэрэг их дээд сургуулиудад яруу найргийн чөлөөт уншлагууд болно. Харин яруу найргийн нэгдсэн уншлага нь   28-ны 11 цагт Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн сүм дуганд болох юм. Мөн “Яруу найргийн үлэмжийн шидэт эрчмээр хүмүүний ертөнцийн сүүдэртэй талд илүү тод гэрэл тусгая” гэсэн уриан дор Монголын Соёл яруу найргийн Академи, Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбоо хамтран дэлхий даяарх найргийн марафонд оролцох ажээ.

Нийтэлсэн: Б.Баярт

Яруу найргийн нэгдсэн уншлага Зүүн хүрээ хийдэд болно  
Үзсэн: 1681 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй