Монголд чөлөөт хэвлэл үүссэний 25 жилийн ой, Монголын сонины холбоо байгуулагдсны 15 жилийн ой удахгүй болно. Энэ ойн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гомдлоор гурван сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцжээ. ЧД-ийн шүүх хуурамч нотлох баримтыг үндэслэн, сэтгүүлч нарыг яллах чиглэл баримтлаж, долоо хоног тутмын “Тэргүүн” сонинд мэдээ бичсэн сэтгүүлч, тус сонины орлогч эрхлэгч, сонины эзнийг яллаж, нийтдээ 30 гаруй сая төгрөгөөр торгох ял оноосон байна. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа дутуу, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, нотлох баримт хуурамч байгааг сэтгүүлчдийн өмгөөлөгч нар тайлбарласан боловч тус дүүргийн шүүгч тайлбар, нотлох баримтуудыг хүлээж авалгүйгээр гурван сэтгүүлчийг Эрүүгийн хуулийн 111-р зүйл ангийн 2-т зааснаар яллажээ. Гурван сэтгүүлч Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Сонины холбоо, Сайтын холбоо, Хүний эрхийг хамгаалах байгууллагуудад хандан гомдол гаргаад байна.
Гурван сэтгүүлчид 30 сая төгрөгийн торгууль оногдуулжээ | ||
Үзсэн: 2669 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.