Шууд Chart

Гэмт хэргийн тоо буурсан ч хохирлын хэмжээ буурахгүй байна

2016-02-18 18:32:39

Эрүүгийн  болон  бусад холбогдох  бүх хуульд  эрх  зүйн  шинэчлэл  хийхээр төлөвлөж байгаа. Үүнтэй холбогдуулан  хууль  зүйн  сайд Д.Дорлигжав хөдөө орон нутагт ажиллаж байна. Тухайлбал, Дорнод  аймгийн хувьд малын хулгай, танхайн хэрэг тодорхой хэмжээгээр буурсан хэдий ч гэмт хэргийн улмаас үүссэн хохирлын хэмжээ буурахгүй байгаа юм.  

Өнгөрсөн  онд  тус аймгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад гэмт хэргийн улмаас 3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Хохирлыг барагдуулах ажил хангалтгүй. Нийт хохирлын гуравны нэг хувийг л барагдуулсан байна. Энэ байдлыг шинэ хуулийн төслөөр өөрчилж байгааг Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэлж байна. 

Энэ мэт олон өөрчлөлт эрх зүйн салбарт хийгдэж байгааг тэрээр хэлж байлаа. Тодруулбал, гэмт хэрэг хийсэн хүн бүрийг шийтгэх биш харин гэмт хэргийн улмаас үүссэн хохирлыг барагдуулдаг болоход илүү чиглэж ажиллах юм байна. 
 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гэмт хэргийн тоо буурсан ч хохирлын хэмжээ буурахгүй байна   
Үзсэн: 410 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй