Орхон аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч, ихэнх нутгаар цас ихтэй байгаагаас малчдын 50 гаруй хувь нь малаа бэлчээж чадахгүй байгаа юм. Баян-Өндөр, Жаргалант сум аюулгүй нөөцдөө авсан өвс тэжээлээ малчдад тараагаад дуусчээ. Тиймээс тус аймгийн аюулгүй нөөцөөс өвс тэжээл олгосон ч хүрэлцэхгүй байгааг Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Н.Даариймаа хэлж байна.
Энэ онд аймгийн аюулгүй нөөцөд 30 тонн өвс мөн тийм хэмжээний тэжээл нөөцөлсөн. Энэ нь 1400 боодол өвс, 1384 шуудай хивэг гэсэн үг юм. Тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын баталсан тушаалаар малын тоо толгойноос хамаарч нэг өрхөд дээд тал нь 20 боодол өвс, 10 шуудай тэжээл олгох ёстой. Өвс тэжээл авах хүсэлтэй иргэд энэ сарын 15-аас авч эхэлсэн хэдий ч нөөцийн өвс тэжээл хүсэлт гаргасан иргэн бүрт хүрэлцэхгүй байна.
Орхон аймгийн хэмжээнд 120 мянга орчим мал тоологдсоноос 224 өрхийн 62 мянган мал Булган, Сэлэнгэ аймгийн нутагт отроор гарсан. Харин нутагтаа өвөлжиж байгаа малчдын 50 орчим хувь нь малаа бэлчээрт гаргаж чадахгүй хашаандаа тэжээж байгаа юм. Нэмэлт өвс тэжээл хэрэгтэй байгааг Онцгой байдлын ерөнхий газар, Хүнс хөдөө аж ахуйн яаманд хүргэхээр болжээ. Орхон аймаг энэ жил 7.554 тонн хадлан бэлтгэсэн ч хүрэлцэхгүй байна.
| Орхон аймгийн зарим сумд зудын байдалтай байна | ||
| Үзсэн: 710 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.