Шууд Chart

Ахуйн гал түймрийн ихэнх нь гэр хороололд гарч байна

2016-02-19 09:30:00

Нийслэлийн онцгой байдлын газарт өдөрт галын 10 гаруй дуудлага ирдэг. Үүний ихэнх нь гэр хорооллоос байдаг байна. Иргэдийн болгоомжгүй байдлаас үүдэн гал гарч байгааг онцгой байдлын албан хаагчид анхааруулж байна. 

Гэр хорооллын иргэдэд гал түймрээс урьдчилан сэргийлэх мэдээллийг онцгой байдлын албан хаагчид байнга өгдөг. Өнгөрсөн сард л гэхэд гэр хорооллыг галаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулсан гэж НОБГ-ын мэргэжилтэн Г.Сэдэдсүрэн хэллээ. 

Нийслэлийн гэр хорооллоос ирж байгаа галын дуудлагыг 2012, 2013 онтой харьцуулахад 2015 онд 50 орчим хувиар буурчээ. Иргэд галаас урьдчилан сэргийлж чадвал үүнээс ч илүү буулгах боломж байгааг онцгой байдлын албан хаагчид хэлж байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ахуйн гал түймрийн ихэнх нь гэр хороололд гарч байна  
Үзсэн: 341 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй