Шууд Chart

Дорноговь аймаг аялал жуулчлалын үзэсгэлэнгийн түншээр оролцоно

2016-02-18 20:26:41

Байгаль орчин Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулна. Энэ хүрээнд ирэх гуравдугаар сарын 25-27-нд болох үзэсгэлэнд Дорноговь аймаг аялал жуулчлалын “Түнш” аймгаар оролцохоор болжээ. 

17 дахь удаагаа зохион байгуулах үзэсгэлэн Улаанбаатар хотын “Мишээл Экспо” худалдааны төвд болно. Дорноговь аймаг энэ үйл ажиллагаанд 2009 оноос хойш оролцож байгаа юм. Дашрамд дурдахад, Дорноговь аймагт 2010 онд 30 гаруй мянган дотоод, гадаадын жуулчин  аялж байсан бол “Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр” баталснаар 2014 онд 106 мянга болж нэмэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дорноговь аймаг аялал жуулчлалын үзэсгэлэнгийн түншээр оролцоно   
Үзсэн: 667 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй