Шууд Chart

Гэмт хэргийн шинжтэй 58 үйлдэл бүртгэгджээ

2013-09-26 10:03:11

Өчигдрийн байдлаар иргэд, аж ахуй нэгж байгууллагаас нийтдээ 8296 дуудлага ирж бүртгэгджээ. Үүнд 101, 105 дугаарт-592 хандалт бүртгэгджээ. Нийслэлд объектын болон бусад түймрийн зөрчлийн найман  дуудлагаар ирж  дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авчээ.

102 дугаарт-4200 дуудлага ирснээс гэмт хэрэг, зөрчлийн1429 мэдээллийг хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 58 үйлдэл бүртгэгдсэнээс эзэн холбогдогч тогтоогдсон 48, илрээгүй 8 хэргийг шалгаж байна.
 
103 дугаарт-3141 дуудлага хүлээн авснаас 614 бодит дуудлаганд очиж үйлчилсэн байна. Үүнээс төрөх-77, oсол гэмтэл - 61, зөвлөгөө-254, согтуутай холбоотой-22, ухаангүй согтуу-11 байлаа хэмээн ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Гэмт хэргийн шинжтэй 58 үйлдэл бүртгэгджээ  
Үзсэн: 967 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй