Өмнөговь аймгийн Хүрмэн, Баяндалай, Булган, Мандал-Овоо сумдад өвөлжилт хүнд байсан учраас тэр хэрээр хаваржилт хүндхэн эхэлж байна. Аймгийн хэмжээнд хүндхэн байгаа сумдад улсын нөөцөөс 100 тонн өвс татан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, эхний 45 тонн өвсийг мал маллагаа хүнд байгаа Хүрмэн, Баяндалай, Булган сумдад хуваарилж өгөөд байна.
2011 оноос хойш улсын нөөцөд байсан өвсний үнийг 100 хувь чөлөөлж, 2014 оны өвсний үнийг мөн үнэгүй болгохоор ярилцаж байгаа, аймгийн хэмжээнд өвс, тэжээлийн нөөц хангалттай байгаа гэж холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын Мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрүүдээс үзээрэй.
| Өмнөговь аймагт хаваржилт хүндхэн эхэлж байна | ||
| Үзсэн: 410 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.