Дундговь аймгийн хэмжээнд 11 мянга 870 гаруй мал хорогдоод байгааг аймгийн ХХАА-н газраас мэдээлж байна. Тодруулбал, Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан, Өлзийт, Адаацаг сум хоёр мянгаас дээш толгой малын хорогдолтой байгаа юм байна.
Түүнчлэн аймгийн ХХАА- н газрын мэдээлснээр мал хээл хаях ихсэж байгаа гол шалтгаан нь цаг агаарын эрс хүйтрэлт, малын хоол тэжээлийн дутагдал гэдгийг хэлж байна. Одоогийн байдлаар13 суманд 220 мянга гаруй мал нэмэгдэл тэжээлд орсон байна. Нэмж мэдээлэхэд, Дундговь аймгийн хэмжээнд энэ хавар 800 гаруй мянган эх мал төллөх юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр Монголын Мэдээ сувгийн Цагийн хүрд хөтөлбөрөөс үзээрэй.
| Дундговь аймагт 11 мянган толгой мал хорогджээ | ||
| Үзсэн: 819 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.