УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Г.Уянга, Ц.Оюунбаатар нар өнөөдөр Сингапурын KPMG олон улсын санхүүгийн зөвлөх байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтын үеэр талууд манай улсын холбогдох яам, төрийн албан хаагчдад зориулан зохион байгуулах сургалтын агуулга, ач холбогдлын талаар санал бодлоо хуваалцав. Энэ сарын эхээр УИХ-ын намуудын бүлэг тус бүрээс хоёр гишүүн буюу УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Энхболд, М.Зоригт, Р.Бурмаа, Г.Уянга, Ц.Оюунбаатар нар тус улсад энэхүү байгууллагын урилгаар айлчилж, туршлага судлаад ирсэн юм.
Тодруулбал, манай улсын Эдийн засгийн хөгжлийн яам Сингапурын Хөгжлийн агентлагтай төр-хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлж, холбогдох мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах тал дээр хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Гурван үе шаттай хэрэгжүүлж буй энэхүү санамж бичгийн хүрээнд харилцан мэдээлэл, туршлага солилцох, сургалт зохион байгуулж байгаа бөгөөд Даланзадгад хотын нисэх онгоцны буудлыг өргөтгөх бизнес судалгаа хийх чиглэлээр KPMG олон улсын санхүүгийн зөвлөх байгууллагатай хамтран ажиллаж байна. Уг байгууллагын төлөөлөгчид Эдийн засгийн хөгжлийн яамны мэргэжилтнүүдэд төр-хувийн хэвшлийн түншлэлийн талаар сургалт зохион байгуулахаар манай улсад хүрэлцэн ирээд байгаа нь энэ аж.
Н.Энхболд Сингапурын төлөөлөгчидтэй уулзлаа | ||
Үзсэн: 930 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.