Эрүүл мэнд, Спортын яамнаас “Зика” вирусын эсрэг зөвлөмж гаргалаа. Учир нь дэлхий дахинаа “Зика” вирусын халдвар нүүрлээд байна. Манай урд хөршид энэ вирусын хоёр дахь тээгч илэрч, хойд хөршид нэг хүн вирусын халдвар авсан нь тогтоогдоод байна. Энэ нь манай улсын хилээр вирус дамжин орж ирэх магадлал нэмэгдэж байна гэсэн үг.
Ялангуяа дулааны улирал хаяанд ирсэн энэ үед иргэд урьдчилан сэргийлэх хэрэгтэйг эрүүл мэндийн байгууллагынхан анхааруулж байна. Ингэхдээ шумуулнаас хамгаалах биеийн тос, цацлага хэрэглэж, цонх хаалгандаа тор татах хэрэгтэй. Вирусын халдвар авсан хүний үе мөч өвдөж, нүдний үрэвсэл хурцаар илэрдэг байна. Мөн өвчний шинж тэмдэг 3-12 хоногийн хугацаанд нуугдмал байдлаар илэрдэг гэдгийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Б.Баатарсүх хэллээ.
| Зика вирусээс сэргийлэхийн тулд хаалга, цонхондоо тор татах хэрэгтэй | ||
| Үзсэн: 1236 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.