Шууд Chart

Хан Лэйд цаазаар авах ял оноолоо

2013-09-26 13:09:05

Хан Лэй гэх 39 настай залуу өнгөрсөн 7 сард Бээжинд машинтайгаа явж байтал тэрэг түрсэн эмэгтэй өмнө нь тулжээ. Замд нь саад болсонд уурссан Хан машинаасаа бууж тэргэнд байсан хүүхдийг нь авч шидэн, ээжийг нь элдвээр хараажээ. Шидэгдсэн хүүхэд чангаар уйлах дууг сонссон залуу хэргийн газраас зугатаасан байна. Гэсэн ч цагдаагийнхан Ханыг олж баривчилсан юм. Харамсалтай нь Ханд шидүүлсэн хүүхэд хүндээр гэмтэж нас барсан байна. Өнгөрсөн 7 хоногт болсон шүүх хурал дээр Хан “Би сайн санахгүй байна. Ямар ч байсан санаатайгаар үйлдээгүй. Тэргэнд тийм жаахан хүүхэд байсныг ч гэж мэдээгүй. Тэр үед би архи ууж ухаанаа алдсан байсан”  гэж хэлжээ. Шүүхээс Ханд цаазын ял ногдуулсан байна. Мөн хэргийг харсан хирнээ иргэний үүргээ биелүүлэлгүй хаяж явсан Ли Минг гэх залууд таван жилийн хорих ял өгчээ.

Нийтэлсэн: Б.Баярт

Хан Лэйд цаазаар авах ял оноолоо   
Үзсэн: 1857 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй