Шууд Chart

Дэлхийн аялал жуулчлалын өдөр болно

2013-09-26 13:33:31

Маргааш буюу энэ сарын 27-нд Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна. Манай улсын хувьд 1990 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагад гишүүнээр элсэж, 2007 оноос эл өдрийг тодорхой сэдвийн хурээнд тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.

Дашрамд дуулгахад 1979 оны есдүгээр сард Испани улсын Торремолинас хотод болсон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий ассамблейн III чуулганаас жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэрлэсэн байна. Тус байгууллага нь НҮБ-ын харьяа төрөлжсөн байгууллагын нэг бөгөөд дэлхийн 150 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Дэлхийн аялал жуулчлалын өдөр болно  
Үзсэн: 1141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй