Шууд Chart

Орхон аймгийн энэ оны тодотгосон төсвийг хэлэлцлээ

2016-02-22 13:58:10

Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 28 дугаар хуралдаанаар энэ оны тодотгосон төсвийг хэлэлцжээ. Тус төсөв нь Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу хэмнэлтийн горимыг баримталсан гэж дээрх аймгийн удирдлагууд ярилаа. Тодруулбал, энэ оны төсвийн төслийг 11.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, их засвар, төсөл хөтөлбөрт зарцуулахаар боловсруулсан байна. Үүнээс 4.9 тэрбумыг барилгын их болон урсгал засварт, 1.8 тэрбумыг инженерийн шугам сүлжээ, гэрэлтүүлгийн ажилд зарцуулахаар тусгасан аж. Тодотгосон төсөвт Засгийн газрын өгсөн чиглэлийг хатуу тусгасан гэдгийг ч хэлж байсан юм. Энэ талаар дээрх аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Д.Мөнх-Эрдэнээс тодруулахад “Энэ онд манай аймагт авто зам засварын ажилд 349 сая, тавилга, эд хогшил, машин тоног төхөөрөмж худалдан авахад 2.3 тэрбум, төсөл, хөтөлбөрүүдэд 1.5 тэрбум гаруй төгрөгийг зарцуулахаар аймгийн 2016 оны тодотгосон төсвийн төслийг боловсруулсан” гэсэн бол ИТХ-ын төлөөлөгч Ж.Жаргалсайхан, Ц.Батхуяг нар “Орон нутгийн хөгжлийн сангаас 8.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсвийн төслийг боловсруулсан. Дээрх хөрөнгөөс аймагт 3.5 тэрбум, Жаргалант суманд 328 сая, Баян-Өндөрт 2.1 тэрбум төгрөгийг хуваарилах санал боловсруулж төлөөлөгчдөд танилцууллаа. ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналаар аймгийн 2016 оны тодотгосон төсвийг ЗДТГ-аас боловсруулсан төслөөр нь баталлаа. Батлахын өмнө нэр бүхий төлөөлөгчид угтах хаалга барих, хотын 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг зарим зардлыг танах санал гаргасан боловч дэмжигдээгүй” гэв.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орхон аймгийн энэ оны тодотгосон төсвийг хэлэлцлээ   
Үзсэн: 383 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй