Шууд Chart

Монголын 100 гаруй алба хаагч “Шинэ Кабул” баазын харуул хамгаалалтын үүргийг гүйцэтгэжээ

2016-02-22 15:18:25

Афганистан улсад явагдаж байгаа НАТО-гийн хүчний тэргүүлсэн шийдвэртэй дэмжлэг ажиллагаанд оролцсон манай улсын энхийг сахиулагчид өнөөдөр төрийн медалиар шагнууллаа. Энэ удаа Монголын зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын хоёрдугаар ээлжийн цэргийн баг үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгоос тодруулга авахад “Энэ удаагийн энхийг сахиулах ажиллагаанд манай улсын зэвсэгт хүчний 100 гаруй алба хаагч Афганистан улсын нийслэл Кабул хотод байрлах “Шинэ Кабул” баазын харуул хамгаалалтын үүргийг гүйцэтгэлээ. Ажиллагаанд оролцох явцад манай алба хаагчид бусад орны энхийг сахиулагчдаас ур чадвар, мэдлэг боловсролын хувьд дутах зүйл байгаагүйг хоёрдугаар ээлжийн бие бүрэлдэхүүний захирагч Д.Сүхбат хэлж байна” гэв. Ийнхүү хамгаалалтын ротын хоёрдугаар ээлжийн бие бүрэлдэхүүний захирагч Д.Сүхбат хэлэхдээ “Эдгээр албан хаагч өнгөрсөн оны наймдугаар сараас энэ сарын 19 хүртэл хагас жилийн хугацаанд АНУ-ын зэвсэгт хүчний бүрэлдэхүүнтэй хамтарч харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэлээ. Уур амьсгал, байгаль экологийн хувьд Монгол оронтой төстэй учир үүрэг гүйцэтгэх явцад хүндрэл бага байсан” гэлээ. Мэргэн буудагч Н.Мөнхтулгын хариултыг сонсоход “Батлан хамгаалахын сайд хэлсэн үгэндээ Монгол цэрэг дэлхийн цэрэг болсны нэг жишээ бол энхийг сахиулагчид гэдгийг онцолж байна. Манай улсын хувьд өмнө нь Афганистан улсад явагдсан НАТО-гийн хүчний тэргүүлсэн “Аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх” олон улсын хүчний ажиллагаа болон АНУ-ын тэргүүлсэн эвслийн хүчний “Тогтвортой эрх чөлөө ажиллагаанд тус тус оролцож байсан” гэв.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монголын 100 гаруй алба хаагч “Шинэ Кабул” баазын харуул хамгаалалтын үүргийг гүйцэтгэжээ   
Үзсэн: 386 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй