Шууд Chart

Гарц хааж машинаа орхисон жолоочийг торгоно

2016-02-22 15:55:35

Авто тээврийн нэгдсэн лавлах утсанд ирсэн нийт дуудлагын 50 хувийг бусдын тээврийн хэрэгслийг хааж зогссон дуудлага эзэлдэг. Зарим ухамсаргүй иргэн худалдаа үйлчилгээний төв, орон сууцны хороолол дунд гарц хааж автомашинаа байрлуулчихаад усанд хаясан чулуу мэт алга болдог. Ядаж холбогдох утасныхаа дугаарыг үлдээдэггүй нь бусдын бухимдлыг маш ихээр төрүүлдэг. Иймд арга ядсан нэг нь Авто тээврийн үндэсний төвийн 24 цагийн лавлах утаснаас тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг, маркийн хамт хэлж жолоочийнх нь гар утасны дугаарыг тодруулдаг. Хэрвээ ийм байдалтай тулгарсан зарим иргэн яахаа мэдэхгүй байгаа бол 08:00-аас 20:00 цагийн хооронд 1900-1234, бусад цагт 7007-0012 дугаар руу залгаж асуух боломжтой юм байна.

Дахин анхааруулахад, бусдын тээврийн хэрэгслийг хааж машинаа байршуулбал тухайн  жолоочийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэхүйц хэмжээний мөнгөн дүнгээр торгох юм байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гарц хааж машинаа орхисон жолоочийг торгоно  
Үзсэн: 2292 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.158.109.xxx [124.158.109.xxx] 2016-02-23 08:37
ugluu ert ajildaa yavah bas huuhed hurgeh geed mashinaa unad yavah zamd mashinaa bairluulaad bas utasnii dugaar tavihgui baigaa humuust ene bas hamarna biz dee. teged buur 2 tsagiin xaraa yu ch boloogui um shig garch ireed yasan geed baidag humuus mash olon baigaa shuu bairnii gadaa
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2016-02-22 21:17
Chamaig tvrvvlsen teneg eh chini vheh gej bhad tvrgenii mashin ochij chadahgvi bol yahuu ergvv malaa
122.201.31.xxx [122.201.31.xxx] 2016-02-22 19:39
Зөвхөн хар амиа бодож бусдад саад болон гарц хаадаг амьтдыг бүр ихээр торгох хууль гаргах хэрэгтэй.
103.57.95.xxx [103.57.95.xxx] 2016-02-22 18:14
Cham shig teneguud hund mash ih gai boldog.torgoh baitugai mashiig n achval taarah yum
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2016-02-22 18:03
LALARUUD YUM L BOL TORGOJ TUSUV HIIH GEED BAIH YUMAA ARDCHILSAN NAM GEJ SDA SUNSUN NAM SHUU

Бидэнтэй нэгдээрэй