Монгол, Хятадын хамтарсан "Молекул биологийн хэрэглээний лаборатори" ашиглалтад орлоо. Манай улсын амьтан, ургамлыг генетикийн түвшинд хүртэл цогцоор судлаж, нийгэмд шаардлагатай олон нээлтийг хийхэд энэхүү лаборатори чухал үүрэг гүйцэтгэх юм. Мөн тус тусдаа үйл ажиллагаа явуулж ирсэн их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зангидаж, цогц судалгаа хийх орчныг бүрдүүлнэ.
Тус лабораторийн хамгийн эхний ажил нь ингэний сүүний судалгаа аж. Монголд байгаа 300 мянган толгой хоёр бөхтэй ингэн тэмээний сүүнээс чихрийн шижин өвчнийг эдгээх боломжтой бэлдмэл гарган авсан. Хэрвээ үүнийг бүрэн хэмжээнд зах зээлд нэвтрүүлж чадвал нэг тэрбум ам.долларын ашиг олох бүрэн боломжтой гэнэ. Энэхүү биологийн хамтарсан лабораторийг байгуулахад БНХАУ нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд дэлхийн стандартад нийцсэн тоног төхөөрөмж, БНХАУ-д энэ чиглэлээр доктор хамгаалсан мэргэжлийн чадварлаг монгол залуус ажиллах юм байна.
| Ингэний сүүг лабораторийн судалгаанд оруулна | ||
| Үзсэн: 896 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.