Шууд Chart

Индонезийн төлөөлөгчид манай улсад айлчилж байна

2016-02-22 18:14:16

Манай улсад Бүгд Найрамдах Индонез Улсын төлөөлөгчдийн танхимын гишүүн, төлөөлөгчдийн танхим дахь Индонез-Монголын парламентын бүлгийн гишүүн Жазилул Фавайд тэргүүтнүүд албан ёсны айлчлал хийж байна.

Тэд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпилтэй уулзаж хоёр орны парламентын түвшний харилцааны талаар ярилцав. Тус улс манайхтай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хугацаанд хоёр орны төрийн тэргүүн харилцан айлчлал хийж байсан ч парламентын түвшинд хамтын ажиллагаа тийм ч өргөн хүрээнд хөгжиж чадаагүй. Тиймээс энэ удаагийн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Ингэснээр парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг сайжруулж, харилцан туршлага, мэдээлэл солилцох чухал суурь болох юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Индонезийн төлөөлөгчид манай улсад айлчилж байна  
Үзсэн: 547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй