Шууд Chart

БНХАУ руу мах экспортлож эхэллээ

2016-02-22 18:24:51

Баруун бүсийн таван аймгаас үйлдвэрлэлийн аргаар бэлтгэсэн малын махыг БНХАУ руу экспортлож эхэллээ. Тодруулбал, эрүүл бүс хэмээн баталгаажсан Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Хөвсгөл аймгийн малын махыг Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор гаргаж байхаар болов.

Энэхүү эрүүл бүс гэсэн дүгнэлтийг БНХАУ-ын талаас гаргасан бөгөөд одоогоор Увс аймгийн “Мон тува”, “Хөвсгөл мах маркет”, “Завхан хүнс” гэсэн гурван үйлдвэр эрхээ авч, ажиллаж байна. Уг нь Баян-Өлгий, Ховд аймгаас мах авах гэсэн боловч 2014 онд Баян-Өлгий, 2015 онд Ховд аймагт шүлхий өвчин гарсан болохоор хасагдсан аж. Харин төвийн бүсийн хувьд боломж байгаа гэдгийг мэргэжилтнүүд дуулгасан юм. Тиймээс олон улсын стандартад нийцсэн мах боловсруулах үйлдвэртэй болох шинэ зорилго бусад аймгуудад ч тавигдаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ руу мах экспортлож эхэллээ   
Үзсэн: 619 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй