Шууд Chart

Дамаск хотод 140 гаруй хүн амь үрэгдлээ

2016-02-23 11:46:26

Өнөөдөр Сирийн Дамаск хотын Саида Зэйнаб дүүрэгт цуврал террорист халдлага болсны улмаас 140 гаруй хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархадсан байна. Хохирогсдын тоо цаашид нэмэгдэж магадгүй тухай “Би Би Си” агентлаг мэдээллээ.

Тус халдлагын хариуцлагыг "Исламын улс" террорист бүлэглэл өөртөө хүлээсэн байна. Тус бүлэглэлийн Исламын шашны суннит урсгалын хэт даврагчид дөрвөн цуврал халдлага үлдсэн юм.

Саида Зейнаб дүүрэгт болсон цуврал дэлбэрэлтийг автомашинд тэсрэх бөмбөг тавьж гүйцэтгэсэн байж болзошгүй гэж орон нутгийн цагдаагийн газраас мэдээлж байна. Хомс хотод болсон хоёр дэлбэрэлтийн улмаас 57 хүн амь үрэгдсэн бол түүнээс тун удалгүй дахин хоёр дэлбэрэлт болсон юм. Одоогийн байдлаар шархадсан иргэдийн биеийн байдал муу байна.

Энэ сарын 25-ны өдөр Сирийн байдлыг зохицуулах уулзалт болох гэж байхад ийм халдлага болсон нь нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлж байна.

Гэхдээ ОХУ, АНУ-тай Сирийн хямралыг шийдвэрлэх талаар хамтын шийдэлд хүрч чадсан нь бага зэрэг итгэл найдвар төрүүлж байгаа юм.       

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дамаск хотод 140 гаруй хүн амь үрэгдлээ  
Үзсэн: 379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй