Шууд Chart

Зуслангийн газар өмчлүүлэхэд шинээр газар өгөхгүй

2016-02-23 14:32:01

Нийслэлийн иргэдэд зуслангийн газрыг өмчлүүлэх тухай асуудал өнгөрсөн жилээс яригдаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Өмчийн харилцааны газраас судалгаа хийж нийт 40 гаруй мянган айл өрхөд эзэмших эрхийг өмчлөх эрхээр сольж өгөхөөр болжээ. Энэ ажлыг ирэх дөрөвдүгээр сард багтааж хийхээр төлөвлөөд байна. Газрыг нь өмчлүүлэхдээ хуульд заасанчлан дээд тал нь 0.7 га хэмжээтэйгээр ямар нэг үнэ төлбөргүй олгоно. Гэхдээ усны болон ойн сан бүхий газруудад байгаа иргэдэд зуслангийн газар өмчлүүлэхгүй юм.

Зарим иргэн зуслангийн газар олголтыг шинээр газар олгоно гэж буруу ойлгож байгааг Нийслэлийн Өмчийн харилцааны газраас анхааруулсан. Зуслангийн газар олголтод иргэдэд шинээр газар олгохгүй бөгөөд харин тухайн газраа суурьшаад олон жил болсон эзэмших эрхээ авсан иргэдэд газрыг өмчлүүлэх юм. Эхний ээлжинд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зуслангийн газрыг өмчлүүлэхээр төлөвлөжээ. 

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын ХМОНХ хэлтсийн мэргэжилтэн Л.Баянбатын ярианаас авна уу.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зуслангийн газар өмчлүүлэхэд шинээр газар өгөхгүй   
Үзсэн: 431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй