Өнөөдрийн байдлаар 18 аймгийн 97 суманд өвөжилт хүндэрч цагаан зудтай, 20 аймгийн 111 суманд зудархуу байна. Тиймээс Монголын улаан загалмай нийгэмлэг “Малчдад туслах хандивын аян”-ыг эхлүүлж, 300 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон байна. Тодруулбал, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймгийн 300 өрхөд тус бүр 192 мянган төгрөг, хоёр сарын хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүлэх юм.
Улаан загалмай нийгэмлэгийн мөнгөн болон хүнсний тусламжийг 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эх, 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардаг гэр бүлд олгох аж.
Зудад нэрвэгдсэн малчин өрхүүдэд туслах аянд төрийн байгууллагуудыг түүчээлж Хөдөлмөрийн яамны албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлахаар болсон байна. Мөн Хөдөлмөрийн яамны харьяа 37 МСҮТ, Политехникийн коллежийн багш ажилчид 21.5 сая төгрөгийн 29 нэр төрлийн ахуйн болон хүнсний зүйлээс гадна 10 орчим сая төгрөгийн бэлэн мөнгө цуглуулан хандивлаж байгаа аж. Хөдөлмөрийн яамнаас эхэлсэн “Малчдад туслах хандивын аян”-д олон байгууллага нэгдэж, зудад нэрвэгдсэн малчдад тусламжийн гараа сунгахыг зохион байгуулагчид нь уриалж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.
| Малчдад 300 сая төгрөгийн тусламж үзүүлнэ | ||
| Үзсэн: 503 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.