Шууд Chart

МҮЭХ татварын асуудлаа шүүхээр шийдүүлжээ

2016-02-23 18:08:47

Өнгөрөгч 2015 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр гарч байсан Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татварын суутгалыг зогсоох шийдвэрийг өнөөдрөөс эхлээд хүчингүйд тооцож, татварыг хуучин хэвээр авч эхлэхээр болжээ. Энэ талаар өнөөдөр МҮЭХ-оос мэдээлэл хийсэн юм.

Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүд сар бүр цалингийнхаа нэг хувьтай тэнцэх хэмжээний татварыг холбоондоо хураалгадаг. Харин өнгөрсөн жилээс Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлийн өгсөн чиглэлийн дагуу энэ татварыг зогсоогоод байсан юм. Харин үйлдвэрчний эвлэлийн холбооноос Ц.Энхцэнгэл орлогчийн энэ шийдвэрийг хууль бус хэмээн үзэж, шүүхэд хандсанаар асуудал шийдэгджээ.

Харин өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо үйл ажиллагаа нь доголдож, их хэмжээний хохирол амссан гэж үзэж байгаа аж. Тиймээс Ц.Энхцэнгэлийн гаргасан шийдвэрийн улмаас учирсан хохирлоо нэгтгэн нэхэмжлэх ажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

МҮЭХ татварын асуудлаа шүүхээр шийдүүлжээ  
Үзсэн: 426 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй