Музейн үзмэрийн бүртгэлийн програм хангамжийг боловсронгуй болгож цахимжуулах ажлыг хийж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар 35 музейд шинэ програм хангамжийг суурилуулж, шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангажээ. Ингэснээр музейн үзмэрүүд нэгдсэн нэг санд бүртгэгдэж, үнэт олдворууд үрэгдэж үгүй болдог асуудал байхгүй болно гэж үзэж байна.
2015 онд сүм, хийдийг сэргээн засварлахад улсын төсвөөс 1.3 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Мөн музейд бүртгэлийн шинэ програм суурилуулсан. Тухайлбал, Чойжин ламын сүм музейн Зуугийн сүмийн дээвэрт засвар хийснээс гадна Богд хааны ордон музейн өнгө будгийг сэргээж, Диваажингийн сүм, Хайстайн лавиранг сэргээсэн байна. Түүнчлэн Богд хааны ордон музейн харуул хамгаалалт, хадгалалт эрс сайжирсныг музейн захирал О. Мэндсайхан хэллээ.
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн үйл ажиллагааг цахимжуулж, мэдээллийн урсгалыг шуурхай хүлээн авах, дамжуулах, цахим орчны аюулгүй байдлыг хангах талаар онцгойлон анхаарах болсон.
Сүм, хийдийг сэргээх ажилд БСШУЯ-наас 800 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, түүхийн дурсгалт барилгын өнгө төрхийг олон улсад мөрдөгддөг зарчмын дагуу сэргээн засварласан. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй музей байдаг. Эдгээр музейн харуул хамгаалалтыг сайжруулж, Соёлын үнэт өвийн нэгдсэн мэдээллийг санг ч бий болгожээ.
| Сүм, хийдийг сэргээн засварлахад 1.3 тэрбум төгрөг зарцуулжээ | ||
| Үзсэн: 837 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.