Гацууртын ордод 1000 гаруй гар аргаар алт олборлогч орж ирснээр дөрвөн ч хүний амь эрсэдсэн байна. "Нинжа" нарыг хөөн гаргах ажилд одоогийн байдлаар улсаас 50 гаруй сая төгрөг зарцуулаад байгаа тухай Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ч.Дэмбэрэлсайхан хэллээ.
Манай улс Гацууртын ордын 34 хувийг эзэмшихээр болсон. Гэвч лиценз эзэмшигч "Сентера Гоулд" компани харуул хамгаалалтаа буулгаснаас болж гар аргаар алт олборлогчид талбайд нэвтрэн орсон юм. Гар аргаар олборлогчдод нөхөн сэргээлт хийдэггүй учраас байгаль экологид хор уршигтай төдийгүй хайгуул судалгаанд хүндрэл учруулж байгааг тэрээр мөн хэлсэн юм.
| Гацууртын ордод 1000 гаруй гар аргаар алт олборлогч оржээ | ||
| Үзсэн: 1940 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.