Хятадын Коммунист намын төв хороо 2016 онд авлигатай тэмцэх өргөн хүрээтэй шалгалтынхаа эхний шатыг эхлүүлэхээ мэдэгдээд байна. Энэ дагуу 32 яам, намын байгууллагад шалгалт хийх бөгөөд үүнд Шинэтгэл хөгжлийн улсын хороо, Гаалийн ерөнхий газар зэрэг багтаж буй юм байна.
Мөн эхний шатны үзлэг шалгалтыг Хууль зүйн яам, Аялал жуулчлал, Хөдөө аж ахуйн яам болон Эрчим хүчний удирдах газар зэрэгт хийх юм байна. Түүнчлэн Ляонин, Аньхой, Шаньдун и Хунань зэрэг өмнө нь үзлэг шалгалт хийсэн мужуудад ч энэ удаад нэмэлт шалгалт хийж өмнөх ажлын үр дүнг нягтлахаар болсон байна.
2012 оноос улс орон даяар эхлүүлсэн авлигын эсрэг хийж буй тэмцлийн тухай хөндсөн хуралдаан Бээжин хотноо өчигдөр болсон бөгөөд Хятадын Коммунист намын төв хорооны тэргүүн Ван Цишань дээрх мэдээлэл бүхий мэдэгдлийг танилцуулсан юм. 2012 онд Хятадын удирдагч Си Зиньпин төрийн эрхэнд гарсан даруйд авлигын эсрэг хүчтэй тэмцэл хийж эхэлсэн.
Түүнээс хойш олон мянган албан тушаалтан намын сахилга бат зөрчсөн, авлига авсан хэргээр шийтгэгдсэн байна. Мөн албан ёсны статистик мэдээгээр зөвхөн энэ оны эхний сард нийт 5449 албан тушаалтан дээрх хэрэгт холбогдон шийтгэгджээ. Хятадын Коммунист намын төв хорооны мэдээгээр 2015 онд намын сахилга бат зөрчсөн хэргээр 50 мянган албан тушаалтан шийтгэгджээ.
| Хятадын Коммунист нам авлигын шалгалтаа эхлүүлнэ | ||
| Үзсэн: 570 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.