Шууд Chart

“Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай” конвенцийн хорооны ээлжит чуулган болов

2016-02-24 16:46:48

Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын /НҮБ/ “Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай” конвенцийн хорооны 63 дугаар чуулганы 2016 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 8, 9 дүгээр нэгтгэсэн тайлан илтгэлийг авч хэлэлцэв.

Хуралдаанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэл тэргүүтэй Хууль зүйн яам, Эрүүл мэнд, спортын яам, Хөдөлмөрийн яам, Жендэрийн үндэсний хорооны төлөөлөгчид оролцлоо. Манай төлөөлөгчид тайлангийн хугацаанд эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд эзлэх байр суурь, оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд зэрэг асуудлаар хууль, эрх зүйн орчныг сайжруулах, тулгамдаж буй бусад асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны талаар илтгэж, Конвенцийн хорооны гишүүдээс тавьсан асуултуудад хариулсан юм.

Конвенцийн хорооны гишүүд Монгол Улсад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчинг шинэчлэх, боловсронгуй болгох чиглэлээр хийгдсэн ажлуудыг сайшаан дүгнэж, цаашид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад чиглэгдсэн хууль тогтоомжийг бүх шатанд жигд хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдний аж байдлыг сайжруулахад чиглэсэн хүчин чармайлтаа үргэлжлүүлэх, Конвенцийн хорооноос гарах зөвлөмжүүдийг мөрдөж ажиллахыг онцлон тэмдэглэж байв.


“Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай” конвенцийн хорооны ээлжит чуулган болов  
Үзсэн: 777 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй